Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа мөрдөх байгууллагын нийт алба хаагч, мөрдөгч нарт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг, материал хүлээн авах, шилжүүлэх журам” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдлын талаар ойлголт, мэдээллийг өглөө.
Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийг шуурхай шийдвэрлэх, оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, хохирол, хор уршиг төлөгдсөнөөр хохирогчийн эрх сэргээгдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал багасах, цаг хугацаа хэмнэх зэрэг ач холбогдолтой юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газар