ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийж, санал солилцлоо.

Зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан урилгаар оролцож, насанд хүрээгүй хүн хохирсон болон холбогдсон хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах талаар сургалт хийлээ.

Тус сургалт нь прокурор, мөрдөгчдийн хүний эрх, тэр дундаа хүүхдийн дээд эрхийг хангах талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.