Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа байгууллагын эрх бүхий албан хаагчдад Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн талаарх сургалтыг хийжээ.
Сургалтад тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэс, Мэргэжлийн хяналт, Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэхэд гарч буй алдаа, дутагдал, анхаарах асуудлыг тодорхой төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэсэн жишээн дээр үндэслэн тайлбарлах байдлаар сургалтыг явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар