Баянгол дүүргийн прокурорын газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар ЗАРЛИГ-аар Октябрийн районы прокурорын газар нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Улсын Их Хурлын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрийн районыг татан буулгаж, Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг болгон шинээр байгуулсантай холбогдуулан нэршлийг Баянгол дүүргийн прокурорын газар болгон өөрчилсөн.
2002 онд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын ерөнхий прокурорын тушаалаар прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж дүүргийн прокурорын газруудад ахлах прокуророос гадна орлогч, туслах прокурорын орон тоог шинээр нэмж ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар