Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газартай уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, мөрдөн шалгах ажлын үр дүн, мөрдөгч нарын гаргаж буй нийтлэг алдаа, зөрчил, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцжээ.
Уулзалт, зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорууд, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах эрх бүхий 100 гаруй алба хаагч оролцсон бөгөөд хүний эрхийг дээдлэх, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллахаар болсон байна. Тодруулбал, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагын хяналтыг тогтмолжуулж, зөрчлийг тухай бүрд нь арилгаж, харилцан мэдээлэл солилцож ажиллахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар