Баянгол дүүргийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис”-ын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сэдэвт сургалтын удирдамж гаргаж, сургалт зохион байгуулжээ.
Сургалтанд Баянгол дүүргийн 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 21, 25 дугаар хороод болон Ерөнхий боловсролын 51, 20, 93, Эрдмийн өргөө цогцолбор, Эрдмийн ундраа цогцолбор сургуулиудын нийт 140 гаруй нийгмийн ажилтан, ахлах ангийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч нар хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар