“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Баянгол дүүргийн прокурорын газар нь “Хүүхдийн эрх” аяныг тохиолдуулан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх “Хүүхдийн төлөө бидний оролцоо” сэдэвт эцэг, эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцож, дүүргийн прокурорын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлэл хийсэн байна.

Тус арга хэмжээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын зочид, төлөөлөгчид зэрэг 700 гаруй хүн оролцсон байна.