Баянгол дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хугацааны өмнө суллагдсан иргэдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг харилцаа” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагч, төрийн бус байгууллагын алба хаагчид оролцож эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийг сурталчлах, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг өгч ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар