Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн газрын эргүүлийн офицеруудад “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн онцлог, шалгах ажиллагааны явцад анхаарах асуудал”-ын талаар сургалт явуулжээ.
Тодруулбал, сүүлийн жилүүдэд тус дүүрэгт Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагын алба хаагчдын зүгээс хүчирхийллийн улмаас хохирсон иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон холбон зуучлах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар