Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” нээлттэй өдөрлөгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Баянгол дүүргийн хууль хяналтын болон төр захиргааны 18 байгууллага оролцож, иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар