“ХУУЛЬ МЭДДЭГ ХҮҮХЭД” СЭДЭВТ ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ХУУЛЬ МЭДДЭГ ХҮҮХЭД” СЭДЭВТ ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны хүүхдүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, асуудалд зөв хандах, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хууль мэддэг хүүхэд” сэдэвт уралдаан зохион байгуулжээ.

Хүүхдүүд бүтээлдээ өөрсдөө дүр бүтээж, хуулийн мэдлэг яагаад чухал болохыг тайлбарласан сонирхолтой контентууд хийж ирүүлжээ.

Уралдаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн сурагчид амжилтай оролцон шалгарсан бөгөөд тус прокурорын газраас хүүхдүүдэд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулан өгчээ.