ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газартай хамтран дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл ихээр цагдаагийн байгууллагад бүртгэгддэг аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтан, ажилтан нарт “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтад зочид буудал, лоунж, караоке, спорт пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын 21-н ажилтан болон удирдах албан тушаалтнууд оролцож, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.