ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАРЧ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАРЧ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Баянгол дүүргийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнөөр 2025 оны 10 сарын байдлаар хийж хэрэгжүүлсэн ажил, нөхцөл байдлын талаар танилцуулж, зөрчил шалгах ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар прокурор, замын цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтнууд харилцан санал солилцож, хэлэлцлээ.