“БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАВАН ТУУЛАГЧ ХҮҮХДҮҮДТЭЙ СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛД СУУРИЛСАН АРГАЧЛАЛААР АЖИЛЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
“БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАВАН ТУУЛАГЧ ХҮҮХДҮҮДТЭЙ СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛД СУУРИЛСАН АРГАЧЛАЛААР АЖИЛЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, НҮБ-ын хороодын дүгнэлт, зөвлөмжүүдэд охин хүүхдийг бэлгийн болон бусад төрлийн мөлжлөг, хүчирхийллийн аливаа хэлбэрээс охидыг хамгаалах, нэр төрийг нь хүндэтгэхийг эрхэмлэх ёстойг онцлон тэмдэглэсэн байдаг. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, "Хөөрхөн зүрх" ТББ-ын ерөнхий зохицуулагч, Б.Оюундарийг урьж “Бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхдүүдтэй сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар ажиллах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад прокуроруудаас гадна бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэдтэй ажилладаг, туслалцаа үзүүлдэг дүүрэг дэх Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, мөрдөгч нарыг оролцуулсан бөгөөд цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд дахин болон дам хэлбэрээр хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг зөрчихгүй байх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өглөө.