СУРАГЧДЫН ДУНД “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ РИЙЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

A- A A+
СУРАГЧДЫН ДУНД “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ РИЙЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ эхлүүлээд байгаа билээ. 

Энэхүү нөлөөллийн арга хэмжээ нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралтыг бууруулах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

Баянгол дүүргийн прокурорын газраас байгаль хамгаалах, экологийн мэдлэг мэдээллийг багаас төлөвшүүлэх ойн экосистем, түүний үйлчилгээ, мод тарьж ургуулахын ач холбогдлыг танин мэдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, сонирхон судлах эрмэлзэл, сэтгэлгээ суулгах зорилгоор тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын зарим сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сургалт хийж, мэдээлэл өглөө. 

Хүн бүр байгалийн нэг хэсэг бөгөөд өөрсдийн амьдралыг хайрладаг шигээ ой мод, гол усаа хайрлах ёстой талаар сурагчидтэй нээлттэй ярилцаж, санал, сэтгэгдлийг нь сонслоо. 

Тус прокурорын газраас сурагчдын дунд “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” сэдэвт рийл бичлэгийн уралдааныг зарлаад байна.