Баянгол дүүргийн Прокурорын газраас 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр харьяа Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн Цагдаагийн газрын 60 гаруй эрх бүхий алба хаагчид хамрагдсан байна.
Тус сургалтаар байгаль, орчны эсрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгахад анхаарах асуудал болон хороо, хэсгийн байцаагч нарын зүгээс хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ зохиох зэргээр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар